Тусгай ур чадварын тогтолцоо
Бага, дунд бизнес эрхлэгчдийн хүрээнд ажиллах хүчний хүний нөөцийн асуудал хүндэрч байгаа нь тус улсын эдийн засаг, нийгмийн суурь бүтцийн тогтвортой байдал алдагдахад ихээхэн нөлөө үзүүлж байна. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, дотоодын хүний нөөцийг хангах чиглэлээр шат дараалалтай арга хэмжээ авч байгаа ч гэсэн энэ нь хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа нь одоогийн бодит байдал болоод байна. Тиймээс ажиллах хүчний хомсдолд ороод байгаа салбаруудад тодорхой мэргэжил, ур чадвартай, шууд ажилд орж чадах гадаад иргэдийг хүлээн авах, ажиллуулах тогтолцоог бий болгосон нь дор дурдах Тусгай ур чадварын ажилтан ажиллуулах, хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлэх тогтолцоо юм.
Ажилд орох хүртэлх үйл явц
Тусгай ур чадварын 1-р зэргийн оршин суух зөвшөөрлөөр ажиллахын тулд Япон хэлний шалгалт болон ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн байх шаардлагатай. (Ур чадварын 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүмүүс шалгалт өгөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч, өөр чиглэлээр ажиллахыг хүсч байгаа бол ажиллахыг хүсч буй салбарын ур чадварын шалгалтыг өгөх хэрэгтэй). Үүний дараа, хэрэв компанитай гэрээ байгуулсан бол тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж болно.
Гадаад улсад байгаа хүмүүсийн хувьд
Япон хэлний шалгалт/Ур чадварын шалгалт (Ур чадварын дадлагыг амжилттай дүүргэсэн хүмүүс шаардлагагүй)
Компанитай гэрээ байгуулах
ХШНОСХГ-д оршин суух зөвшөөрөл зэрэг өргөдөл гаргах
Ажиллах
Япон улсад байгаа гадаад оюутнуудын хувьд
Япон хэлний шалгалт/Ур чадварын шалгалтанд тэнцэх
Компанитай гэрээ байгуулах
ХШНОСХГ-д оршин суух зөвшөөрөл зэрэг өргөдөл гаргах
Ажиллах
Япон улсад байгаа ур чадварын дадлагажигчдын хувьд (Адилхан компани)
ХШНОСХГ-д оршин суух зөвшөөрөл зэрэг өргөдөл гаргах
Ажиллах
Япон улсад байгаа ур чадварын дадлагажигчдын хувьд (Өөр компани)
Компанитай гэрээ байгуулах
ХШНОСХГ-д оршин суух зөвшөөрөл зэрэг өргөдөл гаргах
Ажиллах
・Ур чадварын дадлага, мэргэжил чиглэлийн салбарт ажиллах тохиолдолд.
Компаниас авах боломжтой дэмжлэг

Компаниас тайлбар яриа авах боломжой.
Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрөл авах өргөдөл гаргахаасаа өмнө компаниас “гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын дэлгэрэнгүй мэдээлэл” -ийн тухай тайлбар авах.

Япон улсад ирэх үе болон эх орон уруугаа буцах үедээ тосуулах болон гаргуулах.
Япон улсад ирэх үед компаний ажилтан тосч аван компани эсвэл гэр хүртэл хүргэж өгөх.
Түүнчлэн, таныг эх орон уруугаа буцах үед компаний ажилтан таныг дагалдан нисэх онгоцны буудлын аюулгүйн шалган хүртэл гаргаж өгөх.

Амьдрах байрныхаа бэлтгэл, цахилгаан болон газны гэрээ хийхэд тань туслах.
Компаний ажилтан амьдрах байрны тань батлан даагч болох, эсвэл компаний байрыг (компаний орон сууц) түрээслүүлэх.
Түүнчлэн данс нээх, гар утас болон цахилгаан, газны гэрээг байгуулахад туслах.

Японы амьдралын хэв маяг, өдөр тутмын амьдралын талаар ойлголт авах.
Компаний ажилтан дагаж мөрдөх ёстой Япон улсын дүрэм журам, ёс зүйг зааж өгөх.
Нийтийн тээврийг хэрхэн ашиглах (хаанаас бууж, суух гэх мэт), газар хөдлөлт болсон тохиолдолд хэрхэх зэргийн зааж өгөх.

Хотын захиргаанд материал бүрдүүлэх зэрэгт дагалдаж явах.
Компаний ажилтан хотын захиргаа, татвар зэрэгт материал бүрдүүлэхэд дагалдах.
Түүнчлэн бүрдүүлэх баримт бичгийг бичихэд танд туслана.

Япон хэл суралцахад тань дэмжлэг үзүүлэх.
Компанийн ажилтан таныг Япон хэл сурах сургуулийг тань зааж өгөх зэрэгт туслах болно.

Зөвөлгөө, гомдол санал зэрэгт уулзаж ярилцах.
Асуудал тулгарвал таны төрөлх хэлээр ярилцаж асуудлын талаар зөвшилцөж, зөвлөгөө авах боломжтой.

Япон хүмүүстэй харилцах.
Компаний ажилтан ойролцоох баяр наадамд дагуулан явах, Япон хүмүүстэй ярилцах боломжийг бий болгоно.

Ажлаа солиход дэмжлэг үзүүлэх (компани таныг ажлаас гарахыг шаардах үед)
Компаниас гар гэж хэлсэн тохиолдолд компани дараагийн ажлаа олоход тань туслах болно.

Уулзалт (3-н сард 1 болон түүнээс дээш)
Компаниас дэмжлэг үзүүлэх дарга нартай уулзалт хийх. Хэрвээ ажлын асуудал байгаа бол зөвлөлдөх боломжтой.
Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахад
Тодорхой ур чадвартай ажилтаны оршин суух зөвшөөрлөөр Японд ажиллахын тулд, та тухайн мэргэжлийн япон хэлний шалгалт болон ур чадварын шалгалт өгөх шаардлагатай.
Хэрвээ та дадлагажигчийн 2-р түвшинийг амжилттай дүүргэсэн бол эдгээр шалгалтаас чөлөөлөгдөнө.
Шалгалтанд тэнцсэний дараа компанитайгаа гэрээ хийж, цагаачлалын албанд оршин суух зөвшөөрөлд хүсэлт гаргана.
Хүсэлт баталгаажсан тохиолдолд Японд Тусгай ур чадварын ажилтнаар ажиллах боломжтой болно.
Анхааруулга:
Хэрвээ та дадлагынхаа мэргэжлээс өөр салбарт ажиллахыг хүсч байвал, шинэ салбартаа ур чадварын шалгалт заавал өгөх хэрэгтэй.
Бусад оршин суух зөвшөөрөлд орсон өөрчлөлтийн тухай
Ур чадварын дадлага 2-р зэрийг амжилттай дүүргэсэн хүн шалгалт өгөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч, өөр чиглэлээр ажиллахыг хүсч байгаа бол ажиллахыг хүсч буй салбарын ур чадварын шалгалтыг өгөх хэрэгтэй.
Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах.
Оршин суух бусад зөвшөөрөлтэй (гадаад оюутан зэрэг) шалгалтанд орж тэнцсэн байх шаардлагатай.
Компанитай гэрээ байгуулах тухай
Компанитай гэрээ байгуулсаны дараа оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах.
Хэрэв та Япон улсад байхгүй байгаа бол ажлын ярилцлагыг шууд компанитай эсвэл хөдөлмөрийн агентлагаар дамжуулан хийх ёстой.
Хэрэв та Японд байгаа бол Японд ажлын байр танилцуулдаг “Hello Work” нэртэй албан газар байдаг. Шинэ ажил хайж байгаа тохиолдолд Hello Work-тэй холбогдоорой. Хаана ч байрлах Hello Work-тэй холбогдож болно.
Тусгай ур чадварын ажилтан болох нөхцөлүүд
Тусгай ур чадварын ангилалд хамрагдах түүнд зохих хэмжээний мэдлэг чадварыг эзэмших ажилд ажиллах.
Япон хэлний шалгалтанд тэнцсэн байх
Тусгай ур чадварын ангилалд сонгосон чиглэлийн шалгалтанд тэнцсэн байх.
Ажиллах байгууллага эсвэл дэмжигч байгууллагын туслалцааг авах боломжтой
Гэр бүлээ авчрах боломжгүй (Тусгай ур чадварын ажилтан 2 болсон тохиолдолд боломжтой)
Оршин суух хугацаа: 1 жил, 6 сар эсвэл 4 сар тутамд шинэчлэн нийт 5 жил хүртэл
Шалгалт бүртгэл
Ерөнхий
Бусад шалгалтууд
Мод боловсруулалтын ур чадварын шалгалт 1
Мод бэлтгэх ур чадварын шалгалт
- Төмөр замын ур чадварын шалгалт (Зам засвар)
- Төмөр замын ур чадварын шалгалт (Цахилгаан засвар)
- Төмөр замын ур чадварын шалгалт (Галт тэрэгний механист)
- Төмөр замын ур чадварын (Галт тэрэгний үйлдвэрлэл)
- Ур чадварын шалгалтын 3-р түвшин (машин, төхөөрөмж гагнуур)
- Ур чадварын шалгалтын 3-р түвшин (Тоног, төхөөрөмж, бүтцийг бэлэн болгох)
- Ур чадварын шалгалтын 3-р түвшин (электрон тоног төхөөхөмж угсралт)
- Ур чадварын шалгалтын 3-р түвшин (Цахилгаан тоног төхөөрөмж угсралт)
- Ур чадварын шалгалтын 3-р түвшин (будалт, өнгөлгөө)
- Төмөр замын ур чадварын шалгалт (Галт тэрэгний жолооч)
- Зөвхөн ялон хэлний түвшин тогтоох шалгалт N3 болон түүнээс дээш түвшинд тэнцсэн байх
Бидэнтэй холбогдоорой!
TEL. 029-896-5702
Цагийн хуваарь: 9:00 ~ 18:00(хагассайн, бүтэнсайн, баярын өдрүүд орохгүй)
Joywork ХХК
Хаяг: Chiyo Building, Room 2033-3 Naka-Arakawaoki-machi
Tsuchiura City, Ibaraki Prefecture 300-0875
И-мэйл: joywork.goto@gmail.com