Тусгай ур чадварын ажилтны тухай
Бага, дунд бизнес эрхлэгчдийн хүрээнд ажиллах хүчний хүний нөөцийн асуудал хүндэрч байгаа нь тус улсын эдийн засаг, нийгмийн суурь бүтцийн тогтвортой байдал алдагдахад ихээхэн нөлөө үзүүлж байна.
Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, дотоодын хүний нөөцийг хангах чиглэлээр шат дараалалтай арга хэмжээ авч байгаа ч гэсэн энэ нь хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа нь одоогийн бодит байдал болоод байна.
Тиймээс ажиллах хүчний хомсдолд ороод байгаа салбаруудад тодорхой мэргэжил, ур чадвартай, шууд ажилд орж чадах гадаад иргэдийг хүлээн авах, ажиллуулах тогтолцоог бий болгосон нь дор дурдах Тусгай ур чадварын ажилтан ажиллуулах, хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлэх тогтолцоо юм.